УЛСЫН НӨӨЦИЙН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧНЫ ХОТОНД ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
458 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр эхний ээлжинд улсын нөөцийн 790 тонн өвс үнэгүй, 720 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр сумдад олгохоор хуваарь гаргаж, тээврийн зардлыг шийдвэрлэж өгснөөр 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс өвс, тэжээлийг малчны хотонд хүргэх ажлыг эхлүүлэв. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын нөөцөөс хуваарилагдсан өвсний 93.3 хувь, тэжээлийн 84 хувийг малчны хотонд хүргээд байна. Аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрч буй зарим сумдад 93 тонн өвс үнэгүй, 110 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр нэмж олгохоор шийдвэрлэлээ. Мөн цас их орж, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумдад малын бэлчээр, өвс тэжээл хүргэх зам гаргах зорилгоор далпуу татах ажлыг эхлүүлж 13.8 сая төгрөгийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэв. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгаас нийт 210.1 сая төгрөгийн зардал шийдвэрлэж малчдад дэмжлэг үзүүлээд байна.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-03-02 18:13:08