МАЛЧДЫН ХАРИЛЦАА ХОЛБОО САЙЖИРНА
1046 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улаанбаатар хотод ажиллах үеэрээ “Үүргийн гүйцэтгэлийн сан”, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын үр дүнд алслагдсан бүс нутгийн малчдын харилцаа холбоог сайжруулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор Баянтэс сумын Баянхайрхан уул, Тэлмэн сумын Товгорын нуруу, Тосонцэнгэл сумын Рашаант баг, Их-Уул сумын Цэцүүх багуудад 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар жи-мобайлын дахин дамжуулах станц суурилуулахаар шийдвэрлэв.

 

2020-03-06 15:22:16