ЗАВХАН АЙМГААС МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН НЭГ, УЛСЫН АВАРГА МАЛЧИН 10 ТӨРЛӨӨ
3405 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг энэ жил мал сүргээ таван төрөлд нь 300 мянгаар өсгөж 3.8 сая толгой мал тоолуулсан билээ. Удам дамжсан малч ухаанаа орчин цагийн мал аж ахуйн дэвшилтэт ололттой хослуулан мал сүргээ төлөөр нь өсгөж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлэн улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа хулгана жилийн босгон дээр Монгол Улсын хошой аварга малчнаар Яруу сумын Хэц улаан багийн малчин  Лодонгийн Чогсомжав, “Улсын аварга малчин”-аар Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Тайвангийн Бат-Эрдэнэ, Сонгино сумын Айраг нуур багийн малчин Намхайнямбуугийн Батмөнх, Идэр сумын Мануустай багийн малчин Цогт-Очирын Баярсайхан, Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Рэнчингийн Цогттөмөр, Отгон сумын Буянт багийн малчин Лхаажавын Ганбаатар, Тэс сумын Баян-Уул багийн малчин Баатарын Батбаяр, Цагаанчулуут сумын Дэлгэр багийн малчин Энхбатын Бат-Эрдэнэ, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн малчин Пүрэвсүрэнгийн Гантөмөр, Отгон сумын Бадрал багийн малчин Ренчинсамбуугийн Үнэнбат, Дөрвөлжин сумын Таван толгой багийн малчин Вандандагвын Энхбат нар тодорлоо.

 

2020-03-11 12:32:19