ГАХАЙ ЖИЛИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
428 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Үйл ажиллагааны үр дүнгээр гахай жилийн “Оны онцлох хүн”, “Шилдэг хэлтэс, агентлаг”, “Шилдэг сум, баг”, “Аймгийн оны тэргүүний ажилтан”, “Аймгийн хошой аварга малчин”, “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч, “Аймгийн аварга фермер”, “Аймгийн аварга тэмээчин”, “Аймгийн алдарт уяач”-ийг тус тус тодрууллаа. “Оны онцлох хүн”-ээр Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрах, “Шилдэг хэлтэс, агентлаг”-аар Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, “Шилдэг сум”-аар Баянхайрхан, Түдэвтэй, Улиастай, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сум, “Шилдэг баг”-аар Улиастай сумын Богдын гол баг, Ургамал сумын Нуур зөөхий баг, Сонгино сумын Шар нуруу баг, Эрдэнэхайрхан сумын Хайрхан баг, Отгон сумын Соёл баг тус тус шалгарлаа.

 

“Улс төрийн албаны тэргүүний ажилтан”-аар Тэлмэн сумын Засаг дарга О.Батчулуун, “Төрийн захиргааны тэргүүний ажилтан”-аар аймгийн Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Амгалан, “Төрийн тусгай албаны тэргүүний ажилтан”-аар Хилийн цэргийн 0277-р ангийн дотоод хяналтын албаны дарга Б.Болдбаяр, “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн эмч Х.Мишигбаатар, “Боловсролын салбарын тэргүүний ажилтан”-аар Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Юмчмаа, “Соёл урлагийн салбарын тэргүүний ажилтан”-аар Нөмрөг сумын Соёлын төвийн эрхлэгч Л.Мөнхсувд, “Биеийн тамир, спортын салбарын тэргүүний ажилтан”-аар аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Г.Ганцэцэг,  “Татвар, санхүү, банк, статистикийн салбарын тэргүүний ажилтан”-аар Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн Б.Амарзаяа, “Хяналтын байгууллагын тэргүүний ажилтан”-аар Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны аудитор Б.Батхүү, “Худалдаа үйлчилгээний албаны тэргүүний ажилтан”-аар “Эрхэм Оргил” ХХК-ийн захирал Д.Батбаяр, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан”-аар аймгийн цөм сүргийн төвийн зөвлөх Л.Лхаасүрэн, “Үйлдвэр, аж ахуйн нэгжийн тэргүүний ажилтан”-аар “Мөнхөд мандаг” ХХК-ийн захирал Д.Баяраа, “Төрийн бус байгууллагын тэргүүний ажилтан”-аар “Ногоон гарц” ТББ-ын тэргүүн" Э.Пүрэвсүрэн, “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн Ц.Лхагвасүрэн, “Хууль, эрх зүйн салбарын тэргүүний ажилтан”-аар Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн Т.Амарбаяр, “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан”-аар Тосонцэнгэл сумын Байгаль хамгаалагч Ч.Батжаргал, “Авто тээврийн салбарын тэргүүний ажилтан”-аар “Гранд автобус” ХХК-ийн захирал П.Сампил, “Барилгын салбарын тэргүүний ажилтан”-аар “Алтан харш” ХХК-ийн захирал Ц.Буянтогтох, “Төрийн үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар Байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтэн Г.Цогбадрах нар шалгарлаа.

 

2020-03-12 13:37:51