ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ ӨРХ, ХӨРШИЙН ХОЛБОО, СУМ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛНА
966 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аяныг 24 сумандаа дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд ард иргэд, албан байгууллагууд, сумдыг  татан оролцуулж, урамшуулах зорилготой юм. Энэ жилээс тус аяны удирдамж шинэчлэгдэж “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо”, “Эх дэлхийдээ ээлтэй сум”, “Эх дэлхийдээ  ээлтэй байгууллага”-уудыг шалгаруулахаар шийдвэрлэж, гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо” шалгаруулах уралдааныг Улиастай сумын хэмжээнд зарласан бол “Эх дэлхийдээ ээлтэй сум”, “Эх дэлхийдээ  ээлтэй байгууллага”-ыг шалгаруулах уралдааныг 24 сумын хэмжээнд зохион байгуулж  байна.

 

Тус аяныг хагас, бүтэн жилээр буюу 2020 оны долдугаар сар, 2021 оны нэгдүгээр сард тус бүр хоёр удаа дүгнэж, шилдгүүдийг шагнаж урамшуулах юм. Уралдааныг дүгнэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцсон иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сумдыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ.  Номинаци тус бүрийн тэргүүн байрт нэг сая төгрөг, дэд байрт 800 мянган төгрөг, гуравдугаар байрт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-03-25 16:53:48