Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хаваржилтын хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулах зорилгоор ахмадууд “Хандивын аян” өрнүүлж, тэдний чин сэтгэлийн өргөлийг өнөөдөр аймгийн Ахмадын хорооны дарга Т.Пүрэвжаргал Завхан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайханд гардуулан өглөө. Хандивын аянд 18 сумын 1111 ахмад идэвхтэй оролцож, 7.924.000 төгрөгийн хандив цугларснаас аймгийн Онцгой комисст 2.600.000 төгрөг, сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвд 2.415.000 төгрөг, ХӨСҮТ-д 600 мянган төгрөг, 2.309.000 төгрөгийн үнэ бүхий эд материалыг тус тус хандивлалаа.
Хандивласан мөнгөн хөрөнгө:
7. Шүүхийн тамгын газар 1480.0 мянган төгрөг
8. Доной нисэх буудал 1000.0 мянган төгрөг
9. “Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан салбар 1000.0 мянгөн төгрөгийн шатахууны эрх
Та бүхний өргөлийг аймгийн Онцгой байдлын газрын дансанд төвлөрүүлж, Аймгийн онцгой комиссын 31 гишүүний шийдвэрээр Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авч өгөх, хаваржилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлэх, онцгой байдлын техникийн бэлэн байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулж байна.
Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, шинэ төрлийн коронавирусийн халдвартай /COVID-19/ холбогдуулан сэтгэлийн дэм болгож Аймгийн онцгой комисст хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, хамт олонд талархал илэрхийлье.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.БАТСАЙХАН