Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар хурдацтай тархаж, хөл хорио тогтоосон энэ үед бизнес эрхлэгчид, ард иргэдэд тулгамдаж буй чухал асуудал бол банкны зээл юм. Иймд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААН банк, Төрийн банк, ХАС банкны удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа: “Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарим газруудын үйл ажиллагааг зогсоох, ажиллах хугацааг хязгаарлах шийдвэр гарч байх үед Завхан аймаг бизнес эрхлэгчдэдээ учирч буй эрсдэлийг бууруулах зорилгоор зээл хүүгийн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүг зогсоох, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлээс чөлөөлөх зэрэг асуудлаар Санхүүгийн бодлогын зөвлөл, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яаманд 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр санал хүргүүлж байсан. Банкуудын зүгээс иргэд, харилцагчдадаа хөнгөлөлт үзүүлэх, зээлийн шимтгэл бууруулах, хугацаа сунгах тухай асуудал олон хоног яригдаж, өчигдөрөөс төв банкууд тань тодорхой шийдлүүд гаргаж байгаатай холбогдуулан өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна” гээд дараах чиглэлүүдийг өглөө.
Цаашид орон нутгийн үйлдвэрлэлээ тогтвортой явуулах, бизнес эрхлэгчдээ дэмжихэд аймгийн зүгээс анхаарал хандуулж, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй банкуудтайгаа бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг дарга энэ үеэр илэрхийллээ.
Банкны удирдлагууд хэлэхдээ: “Аймгийн Засаг дарга ард иргэд, харилцагчдын төлөө сэтгэл гаргаж биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Таны өгч буй чиглэлүүдийг бид аль болох богино хугацаанд хэрэгжүүлж ажиллах болно” гэлээ.