ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР
674 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Text Box: ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР, ЧИГЛЭЛ:
-	ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН 5-Р ЗҮЙЛИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН АЖ АХУЙН НЭГЖ
Text Box: ЖУРМЫН ОНЦЛОГ: 
-	жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох болсон,
-	орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй ЖДҮХСан шууд санхүүжүүлэхээр зохицуулсан, 
-	олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулж олгоно,
Text Box: ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 
Эхлэх:   2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг
Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ийг шинэчлэн баталсны дагуу хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

 

Зээлийн ерөнхий нөхцөл:

  • Зээлдэгч:
    • Жижиг, дүнд үйлдвэрлэгчээр бүртгүүлж тодорхойлолт авсан

хуулийн этгээд-эд (компани, нөхөрлөл, хоршоо) олгоно.

  • Зээлийн хугацаа:                                                                      5 жил хүртэл
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:                   12 сар хүртэл
  • Зээлийн хүү:                

                        Сангаас шууд олгох зээлийн хүү                                 3 хувь

                      Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ         8 хувиас ихгүй

 

Бизнес эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ:

 

Ангилал

Ажилчдын тоо

Зээл олгох хэлбэр

Борлуулалтын орлого

/төгрөг/

Зээлийн хэмжээ

Төсөл хүлээн авах

доод

Дээд

Улаанбаатар хотын зээлдэгч

Орон нутгийн зээлдэгч

1

Бичил

0-10 хүртэл

Сангаас шууд олгоно

0-100 сая хүртэл

20,000,000

100,000,000

Улаанбаатар хотод

Тухайн аймагтаа эсвэл Улаанбаатар хотод

100-200 сая хүртэл

100,000,001

200,000,000

200 саяас  дээш

200,000,001

300,000,000

2

Жижиг

10-50 хүртэл

Арилжааны банкаар олгоно

300 саяас дээш

20,000,000

1,000,000,000

Улаанбаатар хотод

Улаанбаатар хотод

3

Дунд

50-200 хүртэл

1,000 -2,500 сая хүртэлх

20,000,000

2,500,000,000

 

Төсөл хүлээн авах хэлбэр:

Улаанбаатар хотод:  Материалыг цахим хаягаар авна. www. zeel.smefund.gov.mn

 

Хөдөө, оронн утагт:Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд цаасан хэлбэрээр авна.

Төслийн материалыг битүүмжлэн  ирүүлэх. /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

Жич: Төслийн материал хүлээн авах хугацаа 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 17:00 цагт дуусах бөгөөд Цахим бүртгэлийн систем автоматаар хаагдахыг анхааруулъя. Тиймээс төслөө тухайн хугацаанаас өмнө өгөхийг зөвлөж байна.  Лавлах утас: 91909088, 88861228

 

 

2020-04-17 16:27:23