ЗАВХАН АЙМАГТ ФИТНЕСС, БАССЕЙНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГ ДОР 10-ААС ДЭЭШ ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙГЭЭР ХЭВИЙН ЯВУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
1603 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/174 тоот захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Зоогийн газар /ресторан, кафе/ дэлгүүр, худалдааны цэгүүд 22:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, зоогийн газар /ресторан, кафе/-ыг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох, фитнесс, бассейн, сауны үйл ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн явуулахыг зөвшөөрч, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжих, гар ариутгал, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг 2 цаг тутамд хийж, нэг дор 10-аас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, мэргэжлийн байгууллагаас гаргасан стандарт, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд даалгалаа.

Сум, орон нутгаас Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд явах нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох, хүндэтгэн үзэх шалтгаанаар дээрх чиглэлд зорчихоор нотлох баримтаа  бүрдүүлж, хүсэлтээ гаргасан иргэдэд нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгохыг аймгийн Шуурхай штабын дарга Б.Ариунаа, зөвшөөрлийн бичгийг үндэслэн хяналтын цэгээр нэвтрүүлэхийг аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбууд үүрэг болгов.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

2020-04-21 22:10:39