Аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсох аян”, “Иргэн төвтэй төр бүхий аймаг болох” зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Ард иргэдээ сонсох өдөр”-тэй болох тухай А/180 тоот захирамж гаргалаа. Уг захирамжаар төрийн байгууллага бүр долоо хоногийн аль нэг ажлын өдрийг “Ард иргэдээ сонсох өдөр” болгож, тухайн байгууллагаас үйлчилгээ авдаг иргэдийн санал бодлыг утсаар болон цахим хэлбэрээр сонсож төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгалаа. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, ажлын тайлангаа сар бүрийн 05-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг үүрэг болголоо. Тухайлбал, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар долоо хоног бүрийн Даваа гаригийг, ХХААГ долоо хоног бүрийн Лхагва гаригийг, Ус цаг уур, орчны шинжилгээний төв Пүрэв гаригийг ард иргэдээ сонсох өдөр болгожээ.