Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эмч нарынхаа санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Өнгөрсөн онд аймгийн төсвөөс 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аппарат, шээсний анализатор, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хог хаягдал устгах байртай болгожээ.
Эхний ээлжинд хүүхдийн тасгийн нэг сарын цахилгааны зардал 1.6 сая төгрөгийг шийдвэрлэж, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат тус бүр гурван ширхэгийг авч өгөхөөр шийдвэрлэлээ. Аймгийн зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ, Эрүүл мэндийн яаманд албан бичгээр хандаж Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагад нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.