ЦАГААНЧУЛУУТ СУМЫН АЛБАН ХААГЧИД, АРД ИРГЭД АМНЫ ХААЛТ ОЁЖ ХАНДИВЛАВ
393 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Эмэгтэйчүүдийн холбооноос “Амны хаалт оёх аян”-ыг өрнүүлж, 20 эмэгтэй 260 маск оёж аймгийн эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан хандивлалаа. Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд 180 ширхэг амны хаалт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Л.Байгалмаа 30 ширхэг амны хаалт,  М.Уранцэцэг 30 ширхэг амны хаалт, ахмад настан Ц.Батцацрал 21 ширхэг амны хаалт оёж сумын Онцгой комисст гардууллаа. Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо 12.300 ширхэг амны хаалт үйлдвэрлэж хандивлав.

 

 

2020-04-05 02:50:30