НҮБ-ЫН “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 68 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ОЛГОЛОО
499 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймагт 2017 оноос хойш хэрэгжиж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийсээр байна. Орон нутгийн удирдлагуудаас тав хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэх эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг захиалсны дагуу 68 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Тухайлбал, Түдэвтэй сумын Сум дундын эмнэлэг нь тойргийн есөн сумын 20 гаруй мянган иргэнд долоон нарийн мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Тус эмнэлэгт долоон сая төгрөгийн үнэ бүхий  тоног төхөөрөмж гардууллаа.

 Мөн шинэ төрлийн коронавирусийн халдварын бэлэн байдлыг хангахад зориулж 8.7 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олголоо.

 

2020-05-07 12:02:42