УВС, ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ
557 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн удирдлагууд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа жил бүр эргэдэг уламжлалтай. Аймгийн Засаг даргын А/156 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019  оны нэг, хоёрдугаар ээлжээр  хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 123, 340, хилийн 0311 дүгээр ангид алба хааж буй цэрэг дайчдынхаа албаны нөхцөл байдалтай танилцлаа. Коронавирусийн тархалттай холбогдуулан энэ жилийн цэрэг эргэх  үйл ажиллагааг цомхон зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр ангид алба хааж буй цэргийн алба хаагчдыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, ТЗУХ-ын дарга Х.Батсайхан, дэд хурандаа Н.Төмөр-Очир нар, хилийн 0311 дүгээр ангид алба хааж буй цэрэг дайчдаа аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Н.Бямбадорж, цэргийн штабын офицер, хошууч Г.Бавуудорж, Идэр сумын ЗДТГ-ын дарга М.Пүрэвжүгдэр нарын бүрэлдэхүүний ажлын хэсэг эргэж санал хүсэлтийг нь сонссоноос гадна, аав, ээж, ахан дүүсийн видео мэндчилгээг хүргэж, захидал, гарын бэлгийг нь гардуулан өглөө.

Зэвсэгт хүчний 123, 340, хилийн 0311 дүгээр ангийн удирдлагууд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч, цэрэг дайчдаа эргэх нөхцөл бололцоогоор ханган ажиллалаа.

Завхан аймгаас эвсэгт хүчний 123, 340, хилийн 0311 дүгээр ангид алба хааж буй цэргүүд мэдлэг чадвараа тогтмол сайжруулж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.  Цэргийн ангиудын удирдлагууд хэлэхдээ: “Завхан аймгаас татагдан ирсэн цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл сайтай, тэсвэр хатуужилтай байдаг” хэмээн онцлов.

 

2020-04-20 10:28:10