АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
1671 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онцгой комисс 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 19:00 цагт хуралдлаа. Хурлын үеэр УЦУОШТөвийн дарга Э.Мөнгөнцэцэг цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар, ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдал, (COVID-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг, чиглэлийг  өглөө. Үүнд:

  1. “Пирамид проект” ХХК үерийн улмаас үүссэн замын эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  2. Сумдын Засаг дарга нар  үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, үерийн эрсдэл бүхий бүсэд буусан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,  коронавирус (COVID-19) халдварт цар тахал, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх
  3. (COVID-19)-ын цар тахлын халдвар, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг орон нутгийн бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд хүргэх, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг багц мессежээр болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүргэх ажлыг зохион байгуулах
  4. Цэвэр усны шугам сүлжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, албаны бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллах
  5. Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, албаны бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах
  6. Аялал жуулчлалын бүс нутгуудад аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчноо хамгаалах арга хэмжээ авч аймгийн Онцгой комисст тайлагнах
  7.  Аймгийн Онцгой комиссын долдугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж, хяналтыг сайжруулан ажиллах
  8. Аймгийн Онцгой комиссын долдугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын явцтай танилцан холбогдох арга хэмжээг авч үр дүнг аймгийн Онцгой комисст танилцуулах
  9. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагууд хүн хүч, машин техник хэрэгслийнхээ бэлтгэл бэлэн байдлыг ханган, болзошгүй эрсдэлийн үед ажиллах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

 

 

 

2020-07-23 11:25:15