СУМ БҮР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНТАЙ БОЛЛОО
365 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, төрийн мэдээллийг ард иргэддээ тогтмол хүргэдэг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн дөрөв дэх жилдээ амжилттай ажиллаж, олон шинэлэг ажлуудыг санаачилан зохион байгуулж байна. Төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх зорилгоор сум бүрт “Төрийн үйлчилгээний ажилтан” ажиллуулахаар боллоо. Уг ажилтан нь төрийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийг ашиглан иргэдэд 11 төрийн байгууллагын 54 үйлчилгээг эхний шатанд үзүүлэх юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас үйлчилгээний мэдээллийн систем, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын системүүдийг хөгжүүлж ашиглалтад оруулжээ. Энэхүү системүүдийг ашиглан үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2020-06-10 09:31:23