СУМ БҮРТ НЭГ ЖИЖИГ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ “Z 24”ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
482 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавин ажиллаж буй Завхан аймаг сум бүртээ нэг үйлдвэр байгуулах “Z 24” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн зөвлөх үйлчилгээг “Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв” үзүүлж, төслийн баг 24 суманд ажиллалаа. Бүх сум үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ хүлээн авсан бөгөөд угсарч суурилуулах, туршилт, тохируулга хийхэд нийлүүлэгч байгууллагатай хамтран заавар зөвлөгөө өгчээ.  Мөн үйл ажиллагаагаа шинээр эхлэхэд бэлэн болсон цехүүдэд гадна хаягийг нь гардуулан өглөө. Төслийн хүрээнд мах, сүү, цагаан идээ, оёдол, нэхий боловсруулах гэсэн чиглэлүүдээр төрөлжсөн гурван кластерийн суурь бий болгохоор төлөвлөж байна. Кластрийн гишүүн болж ажиллах цехүүд нэг ижил стандарт мөрдөх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай юм. Төслийн гуравдугаар шатанд бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг шинэлэг байдлаар шийдэх, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох ажлыг эхлүүлж буй тухай  “Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв”-ийн захирал Л.Саранцэцэг хэллээ.

 

 

2020-08-01 12:58:55