Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж, салбар зөвлөлийн гишүүд, төрийн байгууллагын дарга эрхлэгч нартай уулзалт хийж, “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан дахь инноваци”, “Хүний нөөцийн аудит хийх арга зүй” зэрэг сэдвүүдээр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, референт Э.Золбоо, ахлах шинжээч Ж.Мөнхбаатар, Д.Дэмчигсүрэн, Д.Энхтулга нар сургалт, харилцан ярилцлага зохион байгууллаа.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнээс хойш Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга болон зөвлөлийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт хоёр удаа ажиллаж, аймаг, орон нутагт төрийн албаны бодлого шийдвэр, хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулсан нь Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангуулах, нутгийн захиргааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсоныг төрийн байгууллагын дарга, удирдлагууд онцолж байв.
Мөн энэ үеэр Удирдлагын Академитай хамтран “Ахлах түшмэл”-ийн мэргэшүүлэх багц зайн сургалтад хамрагдсан албан хаагчдын сертификатыг ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн нар гардууллаа.