ЦАГААНЧУЛУУТ СУМ ТӨВ ГУДАМЖАА ТОХИЖУУЛЖ БАЙНА
1050 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цагаанчулуут сум нь “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн нийтийг хамарсан ажил арга хэмжээг хэрэгжүүлж, төв гудамжаа тохижуулах ажлыг зохион байгуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 300 ширхэг хашлагыг төв зам дагуулан суулгаж, 50 ширхэг мод тарьж, “Найман манла бурхан”-ы цогцолборыг цэцэрлэгжүүлэх зорилгоор 80 ширхэг мод суулгаж,  15 иргэнийг түр ажлын байраар хангаж байна. Тарьсан модыг арчлан хамгаалж, ургуулахаар зорилгоор ойролцоо байгууллага, аж ахуй нэгж,  айл өрхүүдэд нь хүлээлгэн өгөв.

2020-08-05 16:27:27