ЗАВХАН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 97 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛОВ
648 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жил, Завхан аймаг байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа нүүдэлчин Монголчуудын өв соёл, түүх, уламжлалт зан заншлыг харуулснаараа онцлог байв. Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын эв эеийг эрхэмлэгч Жанлавцогзол ном болон Соёмбо үсэг хэрхэн бүтсэн тухай, “Монголын нэг өдөр” зохиомжуудыг үзүүлсэн нь наадамчин олны сонирхлыг татсан юм.

Хүчит 128 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан Амарсанаа, Цэцэн-Уул сумын харьяат аймгийн харцага Ш.Чинтулга, Цэцэн-Уул сумын харьяат аймгийн харцага Г.Анхбаяр, Баянтэс сумын харьяат аймгийн начин Болдбаатар нар шалгарч, аймгийн арслан Амарсанаа үзүүрлэж, аймгийн харцага Ш.Чинтулга түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

 

Завхан аймаг үндэсний сурын спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж 24 сумандаа сургалт зохион байгуулсан нь үр  дүнгээ өгч харваачдын тоо жил бүр нэмэгдэж байна.  Энэ жилийн үндэсний сурын харваанд 73 харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэй харваанд Дөрвөлжин сумын харьяат улсын хоёрдугаар зэрэгтэй харваач М.Лхагвасүрэн тэргүүн байр  эзэлж аймгийн мэргэний болзол хангасан бол дэд байранд Тосонцэнгэл сумын харьяат аймгийн гарамгай харваач Н.Доржготов, гуравдугаар байрт Цагаанхайрхан сумын харьяат сумын мэргэн Б.Адьяа шалгарч аймгийн гоц харваач цолны болзол хангалаа. Үндэсний сурын эмэгтэй харвааны төрөлд Дөрвөлжин сумын харьяат аймгийн гоц харваач Э.Ганцэцэг түрүүлж аймгийн мэргэний болзол хангасан бол дэд байрт Тэлмэн сумын харьяат  сумын мэргэн Г.Чимэг шалгарч аймгийн гарамгай харваач цолны болзол  хангаж, гуравдугаар байрт Алдархаан сумын харьяат аймгийн мэргэн Л.Батбаяр шалгарсан амжилтыг үзүүллээ.

 

Хурдан морины уралдаанд зургаан насны ангилалд гурван аймгийн 15 сумын 417 шандаст хүлгүүд тоосоо өргөлөө. Азарганы уралдаанд Тосонцэнгэл сумын уяач М.Галсайханы шар  хээр түрүүлж, аман хүзүүнд Тосонцэнгэл сумын уяач Т.Лхагварагчаагийн “Од” хээр, гуравт Тэлмэн сумын уяач А.Даваадоржийн хүрэн, дөрөвт Нөмрөг сумын уяач М.Ганхуягийн хул, тавд Тосонцэнгэл сумын харьяат Я.Санжмятавын халтар азарга хурдаллаа. Их насны морины уралдаанд Тосонцэнгэл сумын уяач М.Галсайханы хонгор түрүүлж, Улиастай сумын уяач Э.Мөнх-Эрдэнийн “Дээж” хээр аман хүзүүдэж,  гуравт Улиастай сумын уяач Ш.Хадбаатарын  “Гоё” хээр, дөрөвт Улиастай сумын уяач Ш.Баярмагнайн бор хээр, тавд Алдархаан сумын уяач Г.Түвшинбатын шарга, Соёолон насанд Улиастай сумын уяач Ш.Баярмагнайн хар алаг, аман хүзүүнд Дөрвөлжин сумын уяач С.Энхболдын хүрэн халзан, гуравт Алдархаан сумын уяач Д.Дүгэрсүрэнгийн хул, дөрөвт Эрдэнэхайрхан сумын уяач Б.Дашдэмбэрэлийн хүрэн, тавд Сантмаргаз сумын уяач Б.Баасанжавын хээр алаг, Хязаалан насанд Тэлмэн сумын уяач Ж.Энхтөрийн сартай хул түрүүлж, аман хүзүүнд Их-Уул сумын уяач Я.Отгонбаатарын хээр, гуравт Их-Уул сумын уяач М.Гансүхийн сартай хээр, дөрөвт Алдархаан сумын уяач М.Энхтүвшингийн хар, тавд Улиастай сумын уяач Ж.Сүхбаатарын саарал, Шүдлэн насанд Их-Уул сумын уяач Я.Отгонбаатарын сартай хул түрүүлж, Их-Уул сумын уяач Х.Мөнхбаярын шарга аман хүзүүдэж, Тэлмэн сумын уяач Ж.Энхтөрийн хүрэн гуравт, Тосонцэнгэл сумын уяач М.Галсайханы хээр дөрөвт, Их-Уул сумын уяач Г.Жигмэддэчингийн хээр тавд, Дааган насанд Ургамал сумын уяач Ю.Мөнхтөрийн хонгор түрүүлж, Говь-Алтай аймгийн Алтай сумын уяач Б.Батмөнхийн хээр аман хүзүүдэж, гуравт Их-Уул сумын уяач Н.Пүрэвдоржийн сартай хул, дөрөвт Улиастай сумын уяач Д.Сүхбаатарын хээр, айргийн тавд Тэлмэн сумын уяач Б.Түдэвсүрэнгийн сартай хүрэн тус тус хурдалж уясан эзэн, унаач хүүхэд, хурсан олныг баясгалаа.

2020-07-13 20:48:58