“ГУДАМЖ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
359 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Улиастай суманд улсын төсвийн 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө орууалтаар өнгөрсөн жилээс “Гудамж” төсөл хэрэгжиж, гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК ажиллаж байна. Аймгийн зүгээс шаардагдах асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж, ажлын гүйцэтгэлийг долоо хоног тутам дүгнэж, тогтмол үүрэг чиглэл өгч байгаа билээ. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт ажиллах үеэрээ төв гудамны авто замын хатуу хучилтыг наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж наймдугаар сарын 20 гэхэд дуусгах үүрэг өгсөн юм. Гэвч гүйцэтгэгч компани энэ үүргийг цаг хугацаанд нь биелүүлээгүй тул аймгийн Засаг дарга тус компаний удирдлагуудыг Завхан аймагт дуудаж хэд хэдэн удаагийн уулзалт хийж, учир шалтгааныг тодруулан холбогдох шийдлүүдийг гаргалаа. Энэ уулзалтаар төв гудамны авто замын хатуу хучилтыг наймдугаар сарын 29-ний өдрөөс, мөн 83 цэгт гэрэлтүүлэг хийх ажлыг наймдугаар сарын 28-ны өдрөөс тус тус эхлүүлж 10-14 хоногт багтаан дуусгахаар шийдвэрлэв.

 

Зөвхөн Явуугийн гудманд дулааны, цэвэр бохир усны, холбооны, ус зайлуулах хоолойн, гэрэлтүүлгийн, эрчим хүчний зэрэг 40 орчим сэтэлгээ хийсэн бол “Гудамж” төслийн хүрээнд нийт 76 сэтэлгээ хийжээ. Өөрөөр хэлбэл газар доорх дэд бүтэц, шугам сүлжээг иж бүрэн шинэчилэхэд хугацаа их зарцуулсан хэмээн гүйцэтгэгч компанийхан тайлбарлав.

Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу “Гудамж” төслийн бүтээн байгуулалтыг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр дуусгахаар ажиллаж байна.

 

2020-08-27 09:52:35