ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 860 СУРАЛЦАГЧ ХАМРАГДАВ
289 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн цаг үед болж байгаа тул Улсын онцгой комиссын шийдвэр, Боловсролын үнэлгээний төвийн зөвлөмж, Улсын мэргэжлийн хяналтын зөвлөмжийн дагуу шалгалтын гурван төв буюу “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургууль, бүрэн дунд гуравдугаар сургууль, Дэвшил сургууль дээр 2020 оны долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. БСШУСЯ-ны ерөнхий боловсролын газрын шинжээч Ц.Бумангэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн удирдлаган дор нийт 133 хүн элсэлтийн ерөнхий шалгалтыг хамтран зохион байгуулав.

 

Монголын түүхийн хичээлээр 15, англи хэлний хичээлээр 443, хими 171, газар зүй 12, нийгэм 543, биологи 166, математик 629, физик 224, орос хэл 23, монгол хэлний хичээлээр 368 суралцагч тус тус шалгалт өгчээ.

 

Шууд засалтын шилэн технологи ашиглаж, шалгуулагчдын дүнг орон даяар онлайн дамжуулалт хийснээрээ онцлог байв.

 

2020-07-10 08:55:12