ЗАВХАН АЙМГИЙН ШИЛДЭГ 40 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРЛАА
454 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт мэргэшсэн өндөр ур чадвар бүхий эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй төлөвшлийг дээшлүүлснээр иргэдэд хүргэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Сайн эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Уг хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг дэмжих, урамшуулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор сүүлийн хоёр жил дараалан шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.

 

Шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн шалгаруулах журмын дагуу шилдэг менежер, шилдэг их эмч, эм зүйч, шилдэг сувилагч тусгай мэргэжилтэн, шилдэг багийн эмч, шилдэг эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан гэсэн номинациудад нийт 125 эмч эмнэлгийн мэргэжилтэн материалаа ирүүлжээ. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулж, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 онд эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргаж, мэргэжил нэгт нөхдөө ажлын үр дүн, ур чадвар, идэвх санаачилга, бүтээлч үйлсээрээ манлайлан ажилласан 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг шалгарууллаа.

 

Завхан аймгийн шилдгийн шилдэг эмчээр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Э.Түдэв шалгарч 10 сая төгрөгийн шагнал хүртсэн бол есөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус бүр нэг сая төгрөгөөр,  30 эмч мэргэжилтэн тус бүр 300 мянган төгрөгөөр шагнуулав.

 

2020-07-14 11:58:14