Завхан аймгийн “Доной” нисэх онгоцны буудал өнгөрсөн жилийн наймдугаар сард хатуу хучилттай зурвастай болсноор хоёр авиа компани нислэг үйлдэж, иргэд хоёр дахин хямд үнээр зорчдог болсон билээ. Тэгвэл энэ удаад Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрнээр нь суурилуулж ашиглалтад орууллаа. Доной нисэх буудлын 2860 метр урттай, 30 метр өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилуулжээ.
Ингэснээр үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнө агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.
Суурилуулалтыг Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид хийж гүйцэтгэжээ.