Шинжлэх ухааны академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын хамт олон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Отгонтэнгэрийн дархан цаазат газрын захиргаатай өндөр уулын уур амьсгал, цэвдэг, мөстлөгийн өөрчлөлт болон ургамлын судалгааны ажлуудыг хийхээр харилцан тохиролцсоны дагуу цаг уурын иж бүрэн автомат станцыг Отгонтэнгэрийн дархан цаазат газарт суурилууллаа.
Энэхүү ажлыг Шинжлэх ухааны академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн, доктор Михайл Вальтер, магистр Х.Тэмүүжин, Г.Уламбаяр, Н.Нандинцэцэг болон МУБИС-ийн багш, докторант В.Гүндэгмаа, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын дарга Д.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.