Европын Холбооны санхүүжилттэй Орон нутгийн эдийн засгийн төслийн хүрээнд байгуулагдсан үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
476 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Европын Холбооны санхүүжилтээр Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслөөс орон нутгийн үйлдвэрлэгч бүлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

 

2018 оноос хойш уг төслийн хүрээнд одоогийн байдлаар нийт 59 үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулан сургалт болон тоног төхөөрөмжөөр хангаад байгаа. 2019 онд гэхэд 24 бүлэг тоног төхөөрөмжөө хүлээн авч бизнесээ эхлүүлсэн бол энэ онд 35 бүлгийг дэмжихээр төлөвлөж, тэдний 28-д нь мөн хүлээлгэн өгсөн.

Үүнд: 13 бүлэг газар тариалан, 12 бүлэг ааруул цагаан идээ, 5 бүлэг талх нарийн боов, 3 бүлэг арьс шир боловсруулах болон гутал, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 1 бүлэг борц, 1 бүлэг эсгий эдлэлийн чиглэлээр бизнесээ эхлэх мөн цааш өргөжүүлэх боломжтой болж байна.

 

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд төслийн хамтрагч аймгийн ЗДТГ болон ИНБ-уудын төлөөллүүд оролцлоо. Төслийн хүрээнд байгуулагдсан үйлдвэрлэгч бүлгүүддээ цаашдын ажилд нь ажлын амжилт хүсье!

 

"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОУБ

2020-10-22 09:20:29