ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1970 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Ам бүл-4. Эхнэр 2 хүүхэдтэй.
БОЛОВСРОЛ:
-
1978-1986 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургууль
-
1986-1988 онд Улиастай сумын Элдэв-Очирын нэрэмжит 1-р 10 жилийн сургууль
-
1989-1993 онд МУИС-ийн харьяа Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийг математик, физикийн багш мэргэжлээр төгссөн
-
2012 онд “Монгол бизнес” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛ ЭРХЛЭЛТ
-
1993-1994 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багш
-
1994-2002 онд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгч, захирал
-
2002-2007 онд Их-Уул сумын Засаг дарга
-
2007-2008 онд Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга
-
2009-2011 онд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч
-
2011-2012 онд “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын дарга
-
2012-2016 онд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
-
2019 оны 6 сараас Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
-
2004, 2012, 2020 онд Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч
-
1996, 2000, 2004 онд сумын иргэдийн төлөөлөгчөөр тус тус сонгогдож байсан.
ГАВЬЯА ШАГНАЛ:
-
Хөдөлмөрийн хүндэт медаль
-
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-
Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
-
Боловсролын салбарын 80 жилийн ойн хүндэт тэмдэг
-
БСШУЯ болон Эрчим хүчний яамны жуух бичиг
-
Боловролын тэргүүний ажилтан цол тэмдэг
-
Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан цол тэмдэг
-
Завхан аймгийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
-
2001-2007 онд Их-Уул сумын МАН-ын хорооны дарга, тэргүүлэгч
-
2019 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга
-
2020 онд МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдсон.
2020-12-01 14:30:24