ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
1000 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр баталсан билээ. Тус хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цахим хурал зохион байгуулж байна. Хуралд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож байна.

 

 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлэл хийсэн бол хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд, анхаарах асуудлуудын талаар Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, хуульд заасан журмын дагуу бодлогын баримт бичиг боловсруулах зарчим, анхаарах зүйл, оролцогчдын хүлээх үүрэг, хариуцлагын талаар  УИХ-ын гишүүд, ЗГХЭГ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд тус тус мэдээлэл хийх юм.

 

 

Завхан аймгийн хувьд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд “Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ боловсруулсан билээ. Энэхүү хурлаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу таван жилийн үндсэн чиглэлээ дахин хянан үзэж, эцэслэн батлахаар төлөвлөөд байна.

 

2020-12-07 12:20:24