ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОТГОХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ
401 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр "Дэлхийн Зөн" ОУБ-ын хэрэгжүүлж буй Ковид-19 цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд сургагч багш нарыг 2020 оны 10-р сард бэлтгэсэн билээ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд бэлтгэгдсэн сургагч багш нар Завхан аймгийн Политехник коллежид тус сургалтыг зохион байгууллаа. 

Завхан аймаг дахь Политехник коллежийн цар тахал, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан “Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох арга зүйн сургалт”-ыг 2020 оны 11-р сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулав. Тус сургалтад сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл, суралцагч нар, багш ажилтнууд болон сургуулийн удирдлагууд оролцож практикт тулгуурлан сургуулийн орчны үнэлгээг хийж эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж ажиллав.

2020-12-06 15:51:56