Завхан аймгийн Онцгой комиссын шуурхай штабын 12 сарын 10-ны өдрийн хурлаар мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Завхан аймгийн хэмжээнд 55 автобусаар 1982 иргэн, 404 хувийн тээврийн хэрэгслээр 1763 иргэн, агаарын тээврээр 49 иргэн иржээ.
Аймгийн хэмжээнд ажиллаж буй 31 хяналтын цэгт нийт 83 албан хаагч 31 авто машинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсөх хандлагатай байгааг онцлов.
Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж 09:00-20:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа хэвийн явуулах
-
Архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй
-
Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, зөвлөгөөн, сургалт, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ, бассейн, фитнесс, сауны үйлчилгээг хориглоно.
-
12 сарын 11-ний өдрөөс эхлэн аймаг-сум, сум-сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээх
-
Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу зөвшөөрөгдсөн нөхцөлөөр Улаанбаатар хотоос ирэх, нийслэл рүү зорчих хөдөлгөөнд хяналт тавих
-
Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул аймгийн оюутнуудаа ойрын хугацаанд татаж авах
-
Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэж ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтыг чангатгах
-
Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд 14 хоногийн гэрийн тусгаарлалтын журмыг мөрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг 12 сарын 20-ны өдөр хүртэл эргүүл, жижүүрт үргэлжлүүлэн ажиллуулах
-
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн сангаас түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх
-
Гадаа болон гар дээрээс хүнсний худалдаа эрхлэхийг хориглох шийдвэрүүдийг тус тус гаргалаа.
Дээрх шийдвэрүүдийг зөрчсөн, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллах, цаашид худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг Ням гаригт ажиллуулж, Мягмар гаригт амраах чиглэл өгөв.
2020-12-10 18:19:57