Аймгийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/223 дугаар захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрийн комиссыг Засаг даргын дэргэдэх 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаж 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган батуулан ажиллаж байна.
Тусгай зөвшөөрлийн комисс нь 2017 онд 2 удаа хуралдаж А/85 дугаар захирамжаар Цагаан сарнай үүдэн эмнэлгийн үйл ажиллагаа цуцалж А/84, А/206 дугаар захирамжаар тус тус 8 байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгаж ажилласан.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУСГАЙ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ КОМИСС