2017 онд Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км замыг хатуу хучилттай болгох ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих зам барилгын ажил үргэлжлэн суурь далангийн ажил болон 58 км замын хатуу хучилтын ажил хийгдэж 2017-2018 оны өвлийн улиралд зам давааг нээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн "Завхан АЗЗА" ТӨХК нь 2017 оны 11-р сарын 1-нээс ирэх оны 4-р сарын 1-н хүртэл Загастай,Ганц, Согоот, Агуйтын даваануудад шуурхай хэсэг гарч зам, даваанд тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. 2017 оны 9 дүгээр сард Ганцын давааны 30 км,Согоотын давааны 35 км, Загастайн давааны чиглэлийн 61 км автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс улсын чанартай 126 км зам, даваа, гүүрийн засвар арчлалтын ажлыг хийж байна.