Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

       

 

 Аймгийн Засаг даргын 2019 оны А/209 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуу үеийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшинг тодорхойлох, бүрэн дунд сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд түлхэц өгөх зорилгын хүрээнд Завхан аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “ДӨЛ” тэмцээнийг амжилттай зохион байгуулан явууллаа. Тэмцээнд 6 сумын 10 сургуулийн баг тамирчид 3 өдрийн турш өрсөлдсөн.

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр, аймгийн ГБХЗХГ-ийн газрын дарга Б.Мягмарсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ингээд тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Б.Нямгэрэл захирагчтай Жавхлант цогцолбор сургуулийн тасаг тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзнээр тодорлоо.

Тэмцээний удаах байруудад М.Бүрнээбаатар захирагчтай Улиастай сумын 3 дугаар сургууль, Э.Доржсүрэн захирагчтай Улиастай сумын ЧЭЛСургууль, Ц.Дөлгөөн захирагчтай Тэлмэн сумын сургууль, Л.Нямрагчаа захирагчтай  Тэс сумын сургуулийн тасгууд тус тус шагналт байрт шалгарлаа.

Тэмцээний зохион байгуулалтыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудуудын газартай хамтран зохион байгууллаа. Оролцогч байгууллагаар Зэвсэгт хүчний 325 дугаар анги, аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудаас оролцон ажилласан.

Тэмцээнд ач холбогдол өгч бэлтгэл сургуулилт хийж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан зохион байгуулалттайгаар баг тамирчдаа оролцуулсан Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Идэр, Шилүүстэй, Улиастай сумдын ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежер, багш, суралцагчдад баяр хүргэж талархал дэвшүүлье.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-21 07:11:45