МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 02 сарын 01 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Дугаар 21
Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам
батлах тухай
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Төрийн захиргааны албан хаагчид 2019 онд олгох зэрэг дэвийн нэмэгдлийг баталсан төсвийн хэмжээнд багтаан зохицуулж, цаашид шаардагдах зардлыг 2020 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН
ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын зэрэг дэв олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
Хоёр.Зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох
2.1.Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны албан тушаал нь доор дурдсан зэрэг дэвтэй байх бөгөөд төрийн захиргааны албан хаагчид дараах байдлаар олгоно:
Түшмэлийн албан тушаалын ангилал |
Албан тушаалын зэрэг дэв |
Хамаарах төрийн захиргааны албан тушаал |
Тэргүүн түшмэл |
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг |
Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлаас албан тушаалын ангилал зэрэглэл нь тогтоогддог байгууллагын Ажлын албаны дарга болон газрын дарга, Засгийн газрын агентлагийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал; |
Эрхэлсэн түшмэл |
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг |
Яамны газар, хэлтсийн дарга, Засгийн газрын Агентлагийн дэд дарга, түүний газрын дарга, Улсын Их Хурлаас албан тушаалын ангилал зэрэглэл нь тогтоогддог байгууллагын Ажлын албаны хэлтэс, тасгийн дарга, ахлах референт, Аймаг, нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, тэдгээртэй адилтгах бусад удирдах албан тушаал; |
Ахлах түшмэл |
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг |
Яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, Засгийн газрын Агентлагийн хэлтсийн дарга, Улсын Их Хурлаас албан тушаалын ангилал зэрэглэл нь тогтоогддог байгууллагын Ажлын албаны референт, ахлах шинжээч, шинжээч, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгжийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал; |
Дэс түшмэл |
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг |
Яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, Засгийн газрын агентлагийн гүйцэтгэх ахлах албан тушаал, Улсын Их Хурлаас албан тушаалын ангилал зэрэглэл нь тогтоогддог байгууллагын Ажлын албаны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гүйцэтгэх албан тушаал, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал; |
Туслах түшмэл |
-Тэргүүн зэрэг -Дэд зэрэг -Гутгаар зэрэг -Дөтгөөр зэрэг |
Яамны зохион байгуулагч, Засгийн газрын агентлагийн гүйцэтгэх албан тушаал, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал. |
2.2.Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг яам, төрийн бусад байгууллагын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайд тус тус шинээр болон ахиулан олгоно. Өргөн мэдүүлэхдээ Төрийн албаны төв байгууллагын саналыг авсан байна.
2.3.Төрийн захиргааны ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгох асуудлыг Монгол Улсын сайд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын Агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.
2.4.Төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгох саналыг уг албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.
2.5.Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3-т заасан тусгай шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагчид доорх байдлаар албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгоно:
Түшмэлийн албан тушаалын ангилал |
Албан тушаалын зэрэг дэв |
Ажилласан хугацаа /жилээр/
|
||
Төрийн албанд |
Өмнөх ангилалд |
Тухайн ангиллын албан тушаалд |
||
Тэргүүн түшмэл |
Тэргүүн зэрэг |
16-аас доошгүй жил |
Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
|||
Эрхэлсэн түшмэл |
Тэргүүн зэрэг |
12-оос доошгүй жил |
Ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
|||
Ахлах түшмэл |
Тэргүүн зэрэг |
8-аас доошгүй жил |
Дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
|||
Дэс түшмэл |
Тэргүүн зэрэг |
4-өөс доошгүй жил |
Туслах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
|||
Туслах түшмэл |
Тэргүүн зэрэг |
3-аас доошгүй жил |
Ажилласан хугацаа шаардахгүй |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
2.6.Төрийн захиргааны албан тушаалд томилогдож нэг жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид төрийн албанд ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үндэслэн тухайн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын дөтгөөр зэргийг олгож, улмаар зэрэг дэвийг ахиулах зарчим баримтална. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг алгасаж олгохгүй.
2.7.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хугацаанаас өмнө шатлан дэвшиж томилогдсон төрийн захиргааны албан хаагчид тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин болон мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3-т заасан тусгай шаардлагыг хангасан төрийн захиргааны албан хаагчид доор дурдсанаар албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгоно:
Түшмэлийн албан тушаалын ангилал |
Албан тушаалын зэрэг дэв |
Ажилласан хугацаа /жилээр/
|
||
Төрийн албанд |
Өмнөх ангилалд |
Тухайн ангиллын албан тушаалд |
||
Тэргүүн түшмэл |
Тэргүүн зэрэг |
8-аас доошгүй жил |
Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-аас доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
|||
Эрхэлсэн түшмэл |
Тэргүүн зэрэг |
6-аас доошгүй жил |
Ахлах түшмэлийн албан тушаалд 2-аас доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
|||
Ахлах түшмэл |
Тэргүүн зэрэг |
4-өөс доошгүй жил |
Дэс түшмэлийн албан тушаалд 2-өөс доошгүй жил |
4 ба түүнээс дээш |
Дэд зэрэг |
3 ба түүнээс дээш |
|||
Гутгаар зэрэг |
2 ба түүнээс дээш |
|||
Дөтгөөр зэрэг |
1 ба түүнээс дээш |
2.8.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тохиолдолд тухайн албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүй.
2.9.Төрийн захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал буурсан тохиолдолд тухайн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүй.
2.10.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг тухайн албан хаагчийн албан тушаалын цалингаас доор дурдсан хувиар тооцож, сар тутам олгоно:
Албан тушаалын ангилал |
Зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/ |
|||
Тэргүүн зэрэг |
Дэд зэрэг |
Гутгаар зэрэг |
Дөтгөөр зэрэг |
|
Тэргүүн түшмэл |
48 |
46 |
44 |
42 |
Эрхэлсэн түшмэл |
40 |
38 |
36 |
34 |
Ахлах түшмэл |
32 |
30 |
28 |
26 |
Дэс түшмэл |
24 |
22 |
20 |
18 |
Туслах түшмэл |
16 |
14 |
12 |
10 |
Гурав.Зэрэг дэвийг хэвээр хадгалах, олгохгүй байх
3.1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байгаа иргэн, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдаж төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэн төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомжийн хүрээнд томилогдвол түүний зэрэг дэвийг хэвээр хадгална.
3.2.Төрийн захиргааны албан хаагчид дараах тохиолдолд албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгохгүй:
3.2.1.зэрэг дэв олгох хугацааны шалгуурыг хангасан боловч төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь хангалтгүй үнэлэгдсэн;
3.2.2.хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй.
Дөрөв.Албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх
4.1.Төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан хаагч албан тушаалын зэрэг дэвийг дараах байдлаар хэрэглэж болно:
4.1.1.албан бичиг, захидал харилцаанд;
4.1.2.албан ажлын өрөөний хаяг, нэрийн хуудсанд;
4.1.3.хурал, цуглаан, уулзалт, хүлээн авалтын танилцуулгад.
---о0о---