ЗАВХАН АЙМАГТ 2020 ОНД ХЭРЭГЖИХ ГАДААДЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
916 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Д/д Олон улсын байгууллагын нэр  Төслийн нэр  Ерөнхий мэдээлэл 
1 Нэгдсэн Үндэстний байгууллагын  Хүн амын сан, Хүүхдийн сан,                                    Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага,                   Олон улсын хөдөлмөрийн байгууллага,  “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” Малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготойгоор 2020-2022 он хүртэл хэрэгжинэ. 
2 Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан  "Хүүхдэд ээлтэй орон нутаг" Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн  санхүүжилтээр 2018-2022 он хүртэл хэрэгжинэ. 
3 "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ"  Койкагийн санхүүжилтээр 2019-2022 хүртэл хэрэгжинэ. 
4 Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн  хөтөлбөр   “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE)  Даян Дэлхийн байгаль орчны сан, НҮБХХ-ын санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Тосонцэнгэл, Их-Уул, Идэр сумдад 2019-2025 он хүртэл хэрэгжинэ.  
5  “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” (00110325) Завхан аймгийн Ногоон хөгжлийн бодлого-2030 бодлогын бичиг баримтыг боловсруулах чиглэлээр 2020 онд хэрэгжинэ. 
6 Дэлхийн зөн  “Завхан аймгийн эдийн засгийн хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь”  Европын Холбооноос санхүүжигдэн Дэлхийн Зөн Монгол, Дэлхийн Зөн Франц хамтран 2018-2022 он хүртэл хэрэгжүүлнэ. 
7 Японы Хүүхдийг ивээх сан  "Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох"  Дэлхийн банкны менежмент болон Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Тэс, Түдэвтэй сумдад 2020-2023 хүртэл хэрэгжинэ.
8 Адра  "Идэр суманд бяслагийн үйлдвэр байгуулах"                       Сарлагийн түүхийн сүүгээр дэлхийн стандартад нийцсэн бяслагийг герман технологиор үйлдвэрлэх, үйлдвэрийг байгуулах, ажилчдыг сургах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, малчдын өрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2019-2021 онд хэрэгжинэ. 
9 Япон Улсын Элчин сайдын яам  Өвсний үндэс, хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр  "Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн барилгын засвар" Япон Улсын Элчин сайдын яам  Өвсний үндэс, хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2020 онд хэрэгжинэ 
10 "Эрдэнэхайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн  барилгын өргөтгөл" 
11 АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) "Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь" (BEST) АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Хөгжлийн шийдэл ТББ 2019-2024 онд хэрэгжүүлнэ. 

 

2020-03-01 09:32:19