Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэнхүү журмыг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж байнга болон түр оршин суугч иргэн, харъяалалгүй хүн [T1] дагаж мөрдөнө.

1.3.Журмаар зохицуулаагүй харилцааг Хог хаягдлын тухай хуулийг удирдлага болгоно.

1.4.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий этгээд гэж Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг ойлгоно.

1.5.Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий этгээд гэж Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт заасныг ойлгоно.

Хоёр. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх,

2.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах

2.1.Аж ахуйн нэгж, байгууллага сар бүрийн 25-ны өдөр сумын Засаг даргын хуваарилсан нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэнэ.

2.2.Айл өрх бүр хашаа, байрны орц, гадна орчноо тогтмол цэвэрлэнэ.

2.3.Хог хаягдал үүсгэгч бүр гаргасан хог хаягдлаа ангилан зориулалтын саванд хийнэ.

2.4.Өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа зориулалтын ангилан ялгах хогийн сав байрлуулна.

2.5.Аж ахуйн нэгж байгууллага бүр энгийн хог хаягдлыг ангилан ялгах, савлах, тээвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

2.2.Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх:

2.2.1.Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх,  дахин боловсруулах, сэргээн ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн явуулна.

2.2.2.Айл өрхийн хог хаягдлыг сумын Засаг даргын баталсан графикийн дагуу эрх бүхий этгээд[1] тогтмол хугацаанд цуглуулж, хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа

2.2.3.Аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тогтсон хугацаанд, мөн дуудлагаар тээвэрлүүлнэ.

2.2.4.Хог хаягдлыг цуглуулахдаа ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр цуглуулна.

2.2.5.Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулахдаа цэг байгуулах болон явуулын машинт үйлчилгээ ажиллуулна.

2.2.6.Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй газарт байгуулна.

2.2.7.Энгийн хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хотын өнгө үзэмжид нийцсэн, цэвэрхэн, зориулалтын битүүмжлэлтэй, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна. Хэрэв задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол хог хаягдал хийсэхгүй, асгахгүй байх нөхцлийг хангасан байна.

2.2.8.Тээвэрлэх хог хаягдлын төрөл ангиллыг заасан тэмдэг, тэмдэглэгээтэй байна.

2.2.9.Хог хаягдлыг тээвэрлэх чиглэл, хуваарийг хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор сумын Засаг даргаар батлуулна.

Гурав.Энгийн хог хаягдлыг  дахин боловсруулах,

 сэргээн ашиглах, устгах, булшлах

 

3.1.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах:

3.1.1.Дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон хог хаягдал цуглуулах тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан цуглуулж болно.

3.1.2.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах арга техниологи нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэшилтэт технологи ашигласан, холбогдох хууль, тогтоомжийн шаардлага хангасан байна.

3.1.3.Дахин боловсруулах болон сэргээн сэргээн ашиглах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал амьтан, ургамалд аюулгүй, хүний хэрэгцээ шаардлага, стандартад нийцсэн байна.

3.2.Энгийн хог хаягдлыг устгах, булшлах

3.2.1.Энгийн хог хаягдал устгах булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэргээн ашиглах, дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи, шаардлагын дагуу устгаж булшлана.

Дөрөв. Талуудын үүрэг

4.1.Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг:

4.1.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох;

4.1.2.Журмын хэрэгжилтийг хангуулахад сумдын Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих;

4.1.3.Журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хүчингүй болгох саналыг хүлээн авч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд уламжлах, шийдвэрлүүлэх.

4.2.Сумын Засаг даргын хүлээх үүрэг:

4.2.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн захирамжаар томилох, хяналт тавих;

4.2.2.Нутаг дэвсгэрийн айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хог хаягдлыг ангилан ялгах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

4.2.3.Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаягдлыг ангилан хаях дадлыг хэвшүүлэх.

4.3.Багийн Засаг даргын хүлээх үүрэг :

4.3.1.Сумын Засаг даргын баталсан хог хаягдал, цуглуулах, тээвэрлэх өдөр, хуваарийг айл өрхүүдэд мөрдүүлэх, хяналт тавих;

4.3.2.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах ялгах дадал хэвшлийг төлөвшүүлэх, хамтран ажиллах;

4.3.3.Ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагын хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

4.3.4.Багийн оршин суугчид болон аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийг хамруулан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

4.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:

4.4.1.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, хуваарийн дагуу тээвэрлүүлэх;

4.4.2.Нийтийг хамарсан их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцох;

4.4.3.Өөрийн үйл ажиллагаа, амьдралын хэв маягт хүрээлэн буй орчинд ээлтэй, хаягдал багатай технологи, хэвшлийг бий болгох, дадал хэвшүүлэх;

4.4.4.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төлбөрийн баримт өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлөх.

4.5.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:

4.5.1.Үйл ажиллагаандаа холбогдох хууль, тогтоомж, стандартыг мөрдөж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

4.5.2.Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй технологи, засвар, шинэчлэлтийг тогтмол хийж, шуурхай байдлыг хангах;

4.5.3.Үйл ажиллагааны ил тод байдлыг хангуулж, мэдээ тайланг хугацаанд нь тайлагнах.

Тав. Хориглох үйл ажиллагаа

5.1.Дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:

5.1.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгалгүй хаях;

5.2.Ангилсан болон бусад хог хаягдлыг зориулалтын хадгалах саванд байх тохиолдолд шатаах, ухаж тараах;

5.3.Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагаас өөр этгээд цуглуулах, тээвэрлэх, үйл ажиллагаа явуулах;

5.4.Хог хаягдал цуглуулах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, автомашины хөдөлгөөнд саад учруулах газарт байрлуулах.

Зургаа. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх

6.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, цагдаа болон сум, багийн Засаг дарга хяналт тавина.

6.2.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---oOo---                     

 

Аймгийн хэмжээнд энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах,сэргээн ашиглах, устгах, булшлах журмын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Саналыг Aймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ үү. Мөн 70462728, 90129014 дугаар болон tserenkhand@zavkhan.gov.mn хаягаар саналыг хүлээн авна.


    

                                                               


[1] Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтын дагуу Сумын Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-06 00:50:02