Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэж, иргэдтэйгээ өдөр тутам тулж ажилладаг хүмүүс бол яах аргагүй багийн Засаг дарга нар юм. Манай аймаг 24 сум 114 багтай. Багийн Засаг дарга нарыг хүйсийн хувьд авч үзвэл 106  эрэгтэй, 8  нь эмэгтэй, харин боловсролын түвшний хувьд дээд боловсролтой 46, бүрэн дунд боловсролтой 45, бүрэн бус дунд боловсролтой 15, бага боловсролтой 8 хүн байдаг байна. Энэ нь цаашид багийн Засаг дарга нарын боловсролын асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэйг харуулж байгаа юм.

     Энэ удаад аймгийн Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдлэг чадвар эзэмшүүлэх, чадавхижуулах, харилцан туршлага солилцох, суралцах зорилготой сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив үг хэлсэн бөгөөд тэрээр: Аймгийн ЗДТГ-аас багуудын үйл ажиллагааг жил бүр дүгнэн ажилладаг. Цаашид багийн хөгжлийг дэмжих сантай болгох зохион байгуулалтын тодорхой ажлуудыг хийнэ. Багийн иргэдийн эрүүл мэнд, амьжиргааны асуудал, түүнчлэн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх,  байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, ЕБС-ийн хамран сургалтанд анхаарах гээд багийн Засаг даргатай холбогдохгүй асуудал гэж байхгүй. Тиймээс ирэх онуудад төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа багийн Засаг дарга нар мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийнхөө хандлага зан үйлд анхаарахаас гадна төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай хүргэж, тэдний ажил амьдралтай танилцаж, багийн хөгжлийг ахиулахын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 

 

 

 

 

    

      Сургалтанд бүх багийн засаг дарга нар оролцсон бөгөөд хэлтэс агентлагийн дарга нар тодорхой асуудлуудаар мэдээлэл хийлээ. Үүнд: ТЗУХ-ын дарга Т.Пүрэврагчаа “Аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, НХХ-ын дарга М.Гүрсэд “Аймгийн нийгмийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, Боловсрол соёлын газрын дарга Д.Одгэрэл “Боловсрол соёлын салбарын бодлого зорилт”, ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн “Эрүүл мэндийн салбарын бодлого зорилт”, НДХ-ын дарга С.Нямжав “Нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг хэрэгжүүлэхэд багийн Засаг даргын үүрэг, цаашид анхаарах асуудлууд”, Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Бибиш “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, цаашдын зорилт”, ХГБХХ-ийн дарга Г.Мягмарсүрэн “Хүүхдийн эрхийг хамгаалах, тэдгээрийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх”, Татварын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар “Татварын орлогын бүрдэлт, түүнд анхаарах асуудал”, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа “Аймгийн ХАА-н салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, ГХБХБГ-ын дарга П.Баатарсүрэн “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, УБХ-ын дарга Х.Баярлхагва “Анхан шатны бүртгэл, өрх, хүн ам, эд хөрөнгийн бүртгэлийн талаар”, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганболд “Төсвийн тухай хууль, орон нутгийн хөгжлийн сангийн журам, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”, Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл “Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар”, Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганбаатар “Захирамж гаргах хууль эрх зүйн үндэслэл, арга зүй”, Цагдаагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар “Цагдаагийн байгууллагын бодлого зорилт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар анхаарах асуудал”, ОБХ-ийн дарга Ө.Болд “Онцгой байдлын салбарын бодлого зорилт, анхаарах асуудал”, Цэргийн хэлтсийн дарга Н.Гантулга “Батлан хамгаалах салбарын бодлого зорилт, анхаарах асуудал”, УЦУОША-ны дарга Э.Мөнгөнцэцэг “Цаг агаарын төлөв, урьдчилсан мэдээлэл”, БОГ-аас “Байгаль орчны бодлого зорилт, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

 

 

 

 

 

 

Сургалтын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсээс эмхтгэн гаргасан "Удирдах ажилтны гарын авлага"-ыг бүх багийн Засаг дарга нарт гардууллаа. Түүнчлэн багийн Засаг даргаар 3-5 удаа сонгогдон ажиллаж байгаа болон ахмад настай нийт 13 багийн Засаг даргыг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал 90 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2013-10-22 10:17:01