Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЭСИЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Үндэсний хөгжлийн цогц бодлого, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлуудын нэг болох Завхан аймгийн Тэс сумын Тэсийн голын төмөр бетон гүүр ашиглалтанд орж улсын комисс хүлээж авлаа. Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд ороод буй 241,6 метр урт, 8 метрийн өргөнтэй, 240 метр, 800 метр далангийн урттай энэхүү гүүр нь Олон улсын гуравдугаар зэрэглэлийн чанартай гүүр юм.

Тэсийн голын төмөр бетон гүүрийг барих тендерт Хятадын хөрөнгө оруулалттай компани ялж 2012 оны 09 дүгээр сард ажлаа эхэлж байсан бол ийнхүү 2013 оны 11 дүгээр сард улсын комисст албан ёсоор хүлээлгэн өглөө. Хойд талаараа Оросын Холбооны Улсын Тыва улстай Тэс сумын “Арц суурь” боомтоор хиллэдэг Завхан аймгийн хувьд энэ гүүр ашиглалтанд орсноор худалдаа, эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.

НИЙТЭЛСЭН: 2013-11-19 15:14:02