Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА "ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ"-Г ХҮЛЭЭН АВЛАА

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 2018 оны зургаадугаар сард батлагдаж, тус хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-тэй боллоо.  Завхан аймгийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г аймгийн Засаг даргад хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болов. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Үнэнхүү, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, аймгийн үндэсий аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлага, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Нэмэхбаяр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль түүний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдсан “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-ний талаар мэдээлэл өгч, төлөвлөгөөг аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авч хэлсэн үгэндээ: “Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар аймгийнхаа нутаг дэвсгэр, хүн зоны аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлийн бэлэн байдалд ард иргэд суралцах, эрсдэл багатай даван туулах үндэс бүрдэж байна. Төлөвлөгөөнд албан хаагч бүрийн гүйцэтгэх үүрэг тодорхой тусгагдсөн бөгөөд цаашид уг төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахад та бидний хамтын ажиллагаа ихээхэн чухал юм” хэмээн онцлов.

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-09 09:33:49