Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛГОГДСОН ЛИНЦЕНЗҮҮДИЙГ ЦУЦЛАХ ТАЛААР АРД ИРГЭД САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Завхан аймаг өнгөрсөн жилүүдэд уул уурхайгаас ангид аймаг болох зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд дөрвөн жилийн хугацаанд нийт 47 лицензийг цуцлуулж, нэмж олгохоор ирүүлсэн 130 гаруй хүсэлтэд татгалзсан хариу өгснөөр одоогоор 52 лиценз үлдээд байна. Эдгээр лицензүүдийг цуцалж өгөх тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд,  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд удаа дараа тавиад байгаа юм.

 

Энэ өдрүүдэд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж тус аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон уул уурхайн линцензүүдтэй танилцаж, хууль эрх зүйн хүрээнд олгогдсон эсэхийг шалгаж байна. Ард иргэдээс ирсэн санал хүсэлт, ажлын хэсгийнхний дүгнэлтэд үндэслэн энэхүү 52 линцензийн асуудлыг шийдвэрлэх юм. Иймд иргэд та бүхэн аймгийн Засаг даргын Тамгын газарт ирж ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-19 16:30:10