Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ОТГОН СУМ НИЙТ ГАЗАР НУТГИЙНХАА 50 ХУВИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Отгон сум нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх дурсгал, аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг билээ. Олон тооны нуур, цөөрөм, гол нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд Буянт гол, Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол зэрэг олон голуудын эх ундаргын үүсвэр болдог. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Уулын бүсийн ирвэс, чоно, шилүүс, нохой зээх, аргаль, янгир, мануул мөн улаан номны эмзэг бүлэгт орсон монгол хадран, давжаа сугас, шивэр хадран зэрэг гурван зүйлийн загас тал хээрийн идлэг шонхор зэрэг өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрдэнэ. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг онгон дагшин нутаг юм.

 

 Энэхүү амьтан ургамал, байгалийн унаган төрх,  түүх,   соёлын дурсгалт зүйлийг  хадгалах,  хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад 140.000 га \Бор хавцал орчмыг\ газар нутгийг  авлаа. Харин улсын тусгай хамгаалалтад  дархан цаазат газрын ангиллаар 25.000 га \Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар\, нөөц газрын ангиллаар 140.000 га \Орон нутгийн тусгай хамгаалалт\ талбайг  авсан байна. Ингэснээр нийт газар нутгийнхаа 50 хувийг улсын болон орон нутгийн  тусгай хамгаалалтад авч, байгалийн унаган төрхийг хадгалан үлдэх, байгалийн баялгийг зохистой ашиглах нөхцөл бүрдэв.

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-05-13 11:30:11