Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГТ “ТАВАН ЭРДЭНЭ” ФЕСТИВАЛЬ БОЛНО

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улаанбаатар хотод ажиллах үеэрээ НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Баруун бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зөвлөгөөн, Завхан аймгийн “Таван эрдэнэ” фестивалийг 2020 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Завхан аймаг Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулах тус арга хэмжээний хүрээнд:

 

1. Баруун бүсийн Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэгчид, малчид оролцсон “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлэг, зөвлөгөөн

 

2.Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын удмын санг сайжруулах зорилгоор “Шилдэг үүлдрийн хээлтүүлэгч малын үзэсгэлэн худалдаа”

 

3.Үндэсний үйлдвэрлэгч компаниудын танилцуулга,бүтээгдэхүүний үзэсгэлэн, загварын үзүүлбэр

 

4.Завхан аймгийн 24 сумын үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

 

5.Үржлийн мал шилж сонгох үзүүлэх сургалт

 

6.Чанартай түүхий эд бэлтгэх шаардлага, стандарт, үзүүлэх сургалт

 

7.Шилдэг хээлтүүлэгч мал шалгаруулах уралдаан

 

8.”Малчдын ая дуу” уралдаан

 

9.Монгол улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан, даага, хязаалан, соёолон, их насны морьдын уралдаан, үндэсний сурын харваа тус тус зохион байгуулагдана.

 

Бог малын хээлтүүлгийн цаг хугацаааг угтсан “Таван эрдэнэ” фестивальд баруун 6 аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэгчид, малчид, ХХААХҮЯам, НХХЯамны удирдлага, мал аж ахуйн хүрээлэн, ХААИСургуулийн эрдэмтэн багш нар, үндэсний үйлдвэрлэгчид оролцох юм.

 

НИЙТЭЛСЭН: 2020-09-03 16:16:47