САНТМАРГАЗ СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО
409 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сантмаргаз сумын Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөг, “Ногоон алт” малын эрүүл мэндийн төслийн 20 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийн санжүүжилтээр Мал эмнэлгийн шинэ байртай боллоо. Тасгийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн эмч нарын өрөө, лабораторийн өрөө, эмийн сан, үзлэгийн өрөө, агуулах зэрэг зургаан өрөө бүхий 120 метр квадрат талбайтай. Ингэснээр Сантмаргаз сумын Мал эмнэлэг аймгийн хэмжээнд өөрийн гэсэн байртай анхны сум боллоо. Жишиг мал эмнэлгийн байр ашиглалтад орсноор хөдөөгийн малчид, ард иргэд малын эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэв. Барилга угсралтын ажлыг Ц.Алтанбаатар захиралтай “Төгөлдөр Жавхлан” ХХК гүйцэтгэлээ.  

2020-11-03 09:04:03