ЗАВХАН АЙМГИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛД ИРГЭН ТАНЫ САНАЛЫГ АВЧ БАЙНА
461 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их хурлаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль”-ийг шинэчилэн баталсантай холбогдуулан Завхан аймгийн ХОХБТХэлтсийн дарга Ж.Батцэнгэлээр ахлуулсан “Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” боловсруулах ажлыг 24 сум, баг, салбарын агентлаг, хэлтсүүдийн оролцоотойгор боловсруулж байна.

 

          Энэхүү бодлогын бичиг баримт боловсруулах ажилд НҮБХХ, ДЗОУБ-ын төслүүдтэй хамтран 12 ажлын хэсэг 24 суманд 1550 /Ахмад настан, залуучууд, малчид, боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны ажилтнууд/-ийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг зохион байгуулж саналыг аваад байна.

 

Завхан аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход иргэн бүрийн оролцоо маш чухал бөгөөд та бүхний өрх, баг, хороонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор иргэн таны саналыг 99192015 дугаараар болон энэхүү мэдээллийн сэтгэгдэл хэсэгт хүлээн авч байна.  

 

АЖЛЫН ХЭСЭГ

 

2020-11-18 12:59:57