A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionke0oojnnr18ca80j782d9oq6r0kr9tau): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2187 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зөвлөн туслах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн удирдлагуудтай  уулзалт хийж, удирдамж, чиглэлийг танилцуулсны дараа Төрийн албаны зөвлөлийн салбар  зөвлөлийн үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн ажилтай танилцаж, аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс, агентлагийн удирдлагууд, 24 сумын удирдлага, ёс зүйн зөвлөлтэй цахим уулзалт, сургалт зохион байгуулав.

Мөн энэ өдөр ахмад төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонссоноос гадна аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох болон хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.  

Ажлын хэсгийнхэн 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд төрийн жинхэнэ албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийн түвшинд үнэлэлт өгөх зорилгоор тестийн шалгалт авч, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангаж, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох болон хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг үргэлжлүүлж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлж, төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд иргэдээс судалгаа авч ажиллав.  

 

2021-11-05 15:55:47

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0