Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ТОГТВОРТОЙ АМЬДРАЛ-АМГАЛАН ГЭР БҮЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээний ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралд төрийн байгууллагын холбогдох хэлтэс, агентлагийн дарга, бодлого хариуцсан мэргэжилтнүүд, Төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 11 гишүүн  85 хувийн ирцтэйгээр оролцлоо. Хурлаар "Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл" арга хэмжээний хүрээнд 2021 онд хийгдсэн ажлын тайлан мэдээлэл, 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

 

 “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээний хүрээнд 2021 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

 

  • НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Гэр бүл судлаач, доктор, профессор Б.Оюун-Эрдэнийн удирдан явуулсан “Гэр бүлийн боловсролын арга зүй олгох, сургагч багш бэлтгэх” хоёр өдрийн цахим сургалтад төрийн болон төрийн бус 8 байгууллага, 24 сумын 122 хүнийг хамруулж  “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл" хөтөлбөрийг цаашид сум, багт хэрэгжүүлж ажиллах сургагч багш нарыг бэлтгэлээ.
  • Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний санаачилгаар зохион байгуулагдсан “Ковидгүй Завхан”, “Ахмадын сургаал”, “Эрүүл жаргалтай эмээ өвөө” цахим уралдааныг 5 насны ангилалд, 6 төрлөөр зохион байгуулж нийт 441 гэр бүл оролцсон байна.
  • "21 дүгээр зуун-Монгол гэр бүл", “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” зэрэг гэр бүлийн боловсрол олгох цахим сургалтуудыг зохион байгуулж 488 хүнийг хамрууллаа.
  • Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж 24 сумын 30 хамтарсан багийн 164 гишүүн оролцлоо.  Мөн Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хариуцлагатай хамтарсан баг” нэг сарын аяныг зарлаж, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажилд 4242 хүнийг хамруулсан байна.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Сэтгэл зүй, оюун санааны эмчилгээ, сургалт”-ыг архины хамааралтай иргэд болон төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Сургалтын үр дүнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Өөртөө туслах бүлэг”-ийн Завхан аймаг дахь салбар дэмжих бүлэг байгуулагдлаа.
  • НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтэнг чадавхжуулах, сэтгэл зүйн оношлогооны багц авах, хамгаалах байранд засвар хийх, НҮБ-ын Хүүхдийн сангаас тус төвд гэрээт нийгмийн ажилтныг ажиллуулах, ажилчдын урамшуулал, үйлчилгээний хувьсах зардалд тус тус санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

 

Эдгээр үйл ажиллагаанд орон нутгийн төсөв болон олон улсын байгууллагуудаас нийт 88.8 сая төгрөгийг зарцуулсан байна.

“Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээний хүрээнд 2022 онд дараах 17 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, хариуцагч байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.

 

                       “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжүүлэх байгууллага

 

 

Үндсэн

Хамтрагч

 

 

1.

Гэр бүлүүдэд уламжлалт өв соёл, санхүүгийн боловсрол, харилцаа хандлага, цус ойртолт, амьдралын зөв хэв маяг төлөвшүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах

ГБХЗХГ, БСУГ, ЭМГ

АЗДТГ, СЗДТГ, ЦГ, НЦҮТ, ТББ-ууд

 

 

 

 

2.

Залуу гэр бүлд зориулсан соён гэгээрүүлэх илтгэл лекц, нэвтрүүлэг зохион байгуулах

АЗДТГ, ГБХЗХГ

БСУГ, ХЖТ

 

 

3.

Гэр бүлд чиглэсэн аяныг өрнүүлж, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

АЗДТГ, ГБХЗХГ, ЦГ, Аж ахуйн нэгж байгууллагууд

ЭМГ, БСУГ, БТСГ, НЦҮТ, ГХУССЗ

 

 

4.

Гэр бүл төвт оролцоот арга хэмжээний нэр төрлийг нэмэгдүүлэх, зохион байгуулах

ГБХЗХГ, АЗДТГ, БСУГ, БТСГ

Төрийн байгууллагууд, Аж ахуй нэгжүүд

 

 

5.

Гэр бүлээрээ үйлчилгээ авахад хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг үйлчилгээний газруудыг бий болгох, орчныг бүрдүүлэх

АЗДТГ, ГБХЗХГ, ХАҮТ, УСЗДТГ

Үйлчилгээний газрууд

 

 

6.

"Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого"-ыг хэрэгжүүлэх

ХХҮГ, ГБХЗХГ, НҮБ-ын ХС

Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд

 

 

7.

 

Ажилгүй байгаа залуу хосыг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучилдаг байх

ХХҮГ

 

Ажил олгогчид

 

 

 

 

 

8.

Тусгай хэрэгцээт иргэд, өрх толгойлсон эцэг/ эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах

ХХҮГ

ГБХЗГ

 

 

9.

"Гэр бүлийн радио 104.5"-ийн салбарыг байгуулж ажиллуулах

ГБХЗХГ

Төрийн бус байгууллага

 

 

10.

Гэр бүлийг бүртгэх ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж төрөөс залуу гэр бүлийг хүлээн авч бүртгэлжүүлэн, батламж олгодог байх

АЗДТГ, УБХ

УСЗДТГ, ГБХЗХГ, ХХҮГ, БОГ, СГ

 

 

11.

Сум бүрт гэр бүлийн хөгжлийн төвийг байгуулж, иргэдэд шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ, сургалт мэдээлэл өгөх үйл ажиллагааг тогтмолжуулах

АЗДТГ, СЗДТГ, ГБХЗХГ

ЦГ, БСУГ, ЭМГ

 

 

12.

"Соёл амралтын хүрээлэнтэй" болох

 

АЗДТГ, БХБГ, УСЗДТГ

ГБХЗХГ

 

 

 

13.

"Олон Улсын гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх

АЗДТГ, ГБХЗХГ

Төрийн болон төрийн бус байгууллага

 

 

 

 

14.

Хамтарсан багуудыг чадавхжуулах сургалтанд хамруулах, ажлын үнэлгээнд оруулж үр дүнг тооцдог болох

ГБХЗХГ, СЗДТГ,ГХУССЗ

 

НЦҮТ, ЦГ

 

 

 

 

 

15.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн "Зан үйлд нөлөөлөх албадан сургалт"-ын чанар үр дүнг дээшлүүлэх, давтан зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах

ЦГ, НЦҮТ

ГБХЗХГ, ПГ

 

 

16.

Аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах

НЦҮТ, ГБХЗХГ, ЦГ

АЗДТГ, ХХҮГ

 

 

17.

Архины хамаарал бүхий гэр бүлд нөлөөллийн цогц арга хэмжээ явуулж, архины хамааралтай иргэдэд миннесота аргачлалыг хэрэгжүүлэх

АЗДТГ, СЗДТГ, ЭМГ, НЭ, ЦГ, ГХУССЗ, ГБХЗХГ

НЦҮТ, ХХҮГ, ПГ

 

 

 

Товчилсон үгийн жагсаалт:

 

* АЗДТГ: Аймгийн Засаг даргын тамгын газар

* ГБХЗХГ: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

* ХХҮГ: Хөдөлмөр, халамжийн үйчилгээний  газар

* БСУГ: Боловсрол, соёл, урлагийн газар

* ЦГ: Цагдаагийн газар

* ЭМГ: Эрүүл мэндийн газар

* НЭ: Нэгдсэн эмнэлэг

* НҮБ-ХС: Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан

* УСЗДТГ: Улиастай сумын Засаг даргын тамгын газар

* СЗДТГ: Сумдын Засаг даргын тамгын газар

* ЕБС: Ерөнхий боловсролын сургуулиуд

* ССТ: Сумын соёлын төвүүд

* ХЖТ: Хөгжимт жүжгийн театр

* НЦҮТ: Нэг цэгийн үйчилгээний төв

* ГХУССЗ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл

* БТСГ: Биеийн тамир спортын газар

* ХАҮТ: Худалдаа аж үйлдвэрийн танхим

* УБХ-Улсын бүртгэлийн хэлтэс

* ПГ: Прокурорын газар

* СГ: Статистикийн газар

* БХБГ: Барилга хот байгуулалтын газар

* ТББ: Төрийн бус байгууллага

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2022-02-15 16:30:35