Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймгийн Төрийн архив улсын үзлэгээр 97,3 хувьтай дүгнэгдэж “Маш сайн” үнэлгээ авлаа.

Төрийн архивуудын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулах тухай Хууль зүйн сайдын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/43 тушаалаар батлагдсан удирдамж хуваарын дагуу Завхан аймгийн Төрийн Архивын тасгийн үйл ажиллагаанд үндэсний төв архивын захирал, Улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг  Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч Э.Шижиртуяа, программ хангамжийн мэргэжилтэн улсын байцаагч Т.Түвшинтөгс нарын  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 3-аас 11-ны өдрүүдэд улсын үзлэг хийлээ.  

Улсын үзлэгийг Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журамын хэрэгжилтийг, дүгнэх үзүүлэлт аргачлалын дагуу 10 үзүүлэлтээр  дүгнэхэд Завхан аймгийн Төрийн архив нь 97,3 хувьтай дүгнэгдэж  “Маш сайн”  үнэлгээ авлаа.

НИЙТЭЛСЭН: 2016-05-13 16:50:21