Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний ивээл дор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг Хүүхдийн Ардын урлаг, соёлын “Яргуй-2016” наадам амжилттай болж өндөрлөлөө.

Хүүхдийг ардын урлаг, соёлын “Яргуй” наадам нь  монгол үндэстэн ястны урлаг, соёлын төрлүүдийг өсвөр үеийн хүүхэд багачуудад таниулах, ардын урлаг соёлыгн төрлийг сэргээх, өвлөн уламжлах, ирээдүйн ардын авьяастнуудыг тодруулах онцлог зорилготой наадам билээ. Энэ жилийн “Яргуй-2016” наадамд  28 байгууллага  буюу сум, сургууль, дугуйлангаасаа шалгарсан  шилдэг  570 гаруй өсвөрийн Ардын авьяастнууд оролцож, 5 төрөлд гурван насны ангиллаар 108 багц медалийн төлөө ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлдлөө.

Ингээд багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургуулийг “Ардын урлаг, соёлыг өвлөн дэлгэрүүлэгч сургууль”-иар өргөмжлөн шилжин явах цомыг нэгэн хичээлийн жилийн хугацаанд хадгалуулав. Мөн бэлтгэгч багш нарыг тэргүүн, дэд, гутгаар байр эзлүүлэн “Шилдэг багш”  алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.Мөн эхний гуравт багтаагүй ч шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж тусгай байрт шалгарсан Улиастай сумын бүрэн дунд IV сургуулийн багш Б.Эрдэнэ-Очир, Сантмаргаз сумын бүрэн дунд сургуулийн багш Ж.Гантөмөр нарыг ХГБХХ-ийн “Хүүхдийн төлөө” медалаар шагнасан юм.

Ийнхүү хоёр өдрийн туршид Улиастайчууд маань авьяаслаг сурагчдын ардын урлаг соёлын үзүүлбэрүүдийг шимтэн үзэж  алга нижигнүүлэн хүүхэд багачуудаа дэмжин урамшуулж байсан юм.

БАГИЙН ДҮНГЭЭР ЭХНИЙ ГУРАВТ:

1-р байр: Д.Болдбаяр багштай Тосонцэнгэл сумын II сургууль,

2-р байр: Д.Батбаяр, Д.Тогосбаяр багштай Тосонцэнгэл сумын I сургууль,

3-р байр: Х.Дармаабазар, Ч.Мөнхбаяр багштай Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулиуд тус тус шалгарлаа.

НИЙТЭЛСЭН: 2016-05-09 11:39:52