Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ЧАДАВХЖУУЛЛАА

       Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс аймгийн Стратеги төлөвлөгөө, байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, “сургалт, нийгмийн баталгаа хөтөлбөр”-ийг боловсруулах онол, арга зүйн сургалтыг Удирдлагын Академитай хамтран 2020 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын болон хэлтэс агентлаг, төрийн үйлчилгээний байгуулагуудын Төсвийн шууд захирагч, хүний нөөцийн ажилтнууд нийт 230 гаруй хүн хамрагдаж, онолын мэдлэг олгох нэгдсэн сургалтыг аймгийн Хөгжимт Жүжгийн театрт зохион байгууллаа. “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн нээж, үг хэлэхдээ:  “Тус аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулга, түүнийг дагалдан гарах дүрэм, журмуудыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Энэхүү сургалтын үр дүнд төрийн албан хаагчид Та бүхэн стратеги төлөвлөгөө, Төрийн байгуулагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах мэдлэгийг  онолоор болон дадлага ажлаар эзэмшиж, цаашдаа байгууллага, хамт олноо сурган дадлагажуулж, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” ” гэдгийг онцоллоо. Стратегийн төлөвлөгөөний сургалтыг Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Я.Бямбасүрэн, доктор Т.Түмэнцогтоо, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалт, нийгмийн баталгаа хөтөлбөрийг боловсруулах онол, арга зүйн сургалтыг Удирдлагын академийн багш, доктор М.Амартүвшин, ахлах багш Ц.Энхмандах нар тус тус удирдан зохион байгуулж явууллаа.

Онолын мэдлэгээ бататгах практик сургалтыг сумдын Засаг даргын Тамгын газрын, хэлтэс, агентлагийн, төрийн үйлчилгээний байгууллагуудын төрийн албан хаагчдыг 3 анги болгон тусгай хөтөлбөрийн дагуу аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвийн сургалтын танхимд зохион байгууллаа. 

       Сургалтын үр дүнгээр аймгийн хэмжээний төрийн байгууллага, албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулан 2 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нарын болон хэлтэс, агентлагийн дарга нарын, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлахаар төлөвлөөд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/05 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын болон нэгжийн, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн томилон ажиллуулж байна.

Мөн энэ үеэр Удирдлагын Академиас “Нийгмийн эгэх хариуцлагын сургалт” зохион байгуулагдаж, 30 гаруй иргэд хамрагдлаа.

 

 

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь

салбар зөвлөл

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-31 04:10:19