Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-аас:
Ес. Хариуцлага
9.1. Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана;
9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;
9.1.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;
9.1.3. шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон.
9.2. Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн,
худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна...
Санамж:
Та шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн байх;
-
Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авчрах;
-
Оролцогч бүр амны хаалттай ирэх
-
Зөвхөн хуваарийн дагуу шалгалтад орох;
-
Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН САЛБАР КОМИСС
НИЙТЭЛСЭН: 2020-11-04 10:28:45
Жиргэх